Стандартын шаардлага хангасан ахуйн зуух нь агаарын бохирдлыг 20-40% багасгах боломжтой

Мэргэжлийн хяналтын байгууллага нь түүхий нүүрсний хэрэглээг хориглосон Засгийн газрын 62, 189 дүгээр тогтоол, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гарсан эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулахаар Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, Шахмал түлшний борлуулалтын цэг, нөөц, хангамжийн агуулах, Агаар бохирдуулагч эх үүсвэрүүд гэсэн чиглэлээр хяналт тавьж ажиллаж байна. Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хяналт: Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өдөр тутмын болон 24 цагийн хяналт тавьж ажилласан. Түүхий эдийн орц, нормыг технологийн картын дагуу хийж, бүтээгдэхүүний чийглэг, бутармагийн хэмжээг газар дээр нь хэмжиж холбогдох арга хэмжээг тухай бүрд нь авч ажилласан. … Continue reading Стандартын шаардлага хангасан ахуйн зуух нь агаарын бохирдлыг 20-40% багасгах боломжтой